Сүхбаатар Дүүргийн Эрүүл Мэндийн төвийн үүсэл, хөгжил:
Тус Эрүүл Мэндийн төв нь 1970 онд “Хүүхдийн 2-р эмнэлэг” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоог хүртэл байгууллагын бүтэц, нэршилд орсон өөрчлөлтүүд:
- 1985 онд Хүүхдийн нэгдсэн эмнэлэг
- 1991 онд “Сүхбаатар” Эрүүл мэндийн зөвлөх төв
- 1997 онд “Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл
- 2001 онд Салбар амбулатори 1-ийг ЭМН-ийн бүтцэнд шилжүүлсэн
- 2004 онд Нэгдсэн эмнэлэг менежментийн хувьчлалд орж амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон
- 2008 онд Салбар амбулатори 2-ийг нээн ажиллуулсан
- 2014 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв
- 2015 онд Сувиллын цогцолборын нээн ажиллуулсан
Эрүүл мэндийн төвд 233 ажилтан ажиллаж байгаагаас их эмч-72, сувилагч, тусгай мэргэжилтэн-72, захиргааны ажилтан-38, бусад мэргэжлийн-8, аж ахуй үйлчилгээний-43 ажилтан ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн 6/8, 3% клиникийн профессор, 5/6, 9% тэргүүлэх зэрэгтэй эмч, 18/25% ахлах зэрэгтэй эмч, 4/5, 5% тэргүүлэх зэрэгтэй сувилагч, 29/40,2% ахлах зэрэгтэй сувилагч эзэлж байна. Дүгнэж үзвэл нийт эмнэлгийн мэргэжилтний 43% мэргэжлийн зэрэг цолтой байна.
Алсын хараа:
“Бидний үйлчилгээ – Таны сэтгэл ханамжийн баталгаа”
Эрхэм зорилго:
“Мэргэжил ёс зүйн өндөр ур чадвартай эмч мэргэжилтэн анагаах ухааны дэвшилтэт технологи, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, сувилгааг цогц үзүүлэх”
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:
Үндсэн зорилго: Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, олон нийтийг татан оролцуулахыг Үндсэн зорилгоо болгон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгоно.
Өрхийн эрүүл мэндийн төв:
18 Өрхийн Эрүүл мэндийн төвд 190 ажилтан ажиллаж байгаагаас их эмч-80, сувилагч, тусгай мэргэжилтэн-60, нийгмийн ажилтан-15, туслах ажилтан ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн 10/12,5% клиникийн профессор, 10/12,5% тэргүүлэх зэрэгтэй эмч, 9/15% ахлах зэрэгтэй эмч, 1/1,6% тэргүүлэх зэрэгтэй сувилагч, 6/10% ахлах зэрэгтэй сувилагч эзэлж байна.
Сүхбаатар Дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн Бахархал:
- 1987 онд “Бүх ард түмний социалист уралдаан”-д l байр
- 1988 онд “Бүх ард түмний социалист уралдаан”-д ll байр
- “Эхэд ээлтэй эмнэлэг”
- “Ахмадад ээлтэй байгууллага”
- “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллага
- “Шилдэг татвар төлөгч” байгууллага
- 2005, 2008, 2012, 2014, 2015 оны ажлаар Нийслэл, дүүргийн хэмжээнд l, ll байр
- 2009 онд НЭМГ-ын “Хүний төлөө” медаль
- 2015 онд “Нийслэлийн Шилдэг тохижилттой байгууллага”
- 2002, 2005, 2010, 2014 онд 4 удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллага